Сүүлд шинэчилсэн: 2026-06-15
ABYSS вэбсайт болон серверийг ашигласнаар та энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахаа болино уу.
Та Steam-ээр нэвтэрнэ. Бүртгэлийнхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна. Бид таны Steam профайлын нийтийн мэдээллийг (нэр, аватар, SteamID) хадгалж ашиглана.
Чит/хак ашиглах, бусдыг доромжлох, арьс өнгөөр ялгаварлах, алдаа (bug)-ийг урвуулан ашиглахыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд mute эсвэл ban оногдоно.
Админ баг дүрэм зөрчсөн тоглогчид mute/ban оноох эрхтэй. Гомдол, хүсэлтээ манай Discord сувгаар гаргана уу.
Дэлгүүрийн бараа нь виртуал бүтээгдэхүүн юм. Төлбөр төлсний дараа буцаан олголт хийгдэхгүй. Үнэ урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Худалдан авалт таны бүртгэлд хүргэгдэнэ.
Скин, VIP болон бусад давуу эрх нь бодит мөнгөн үнэ цэнэгүй. ABYSS эдгээрийг өөрчлөх, цуцлах, устгах эрхтэй.
Үйлчилгээ "байгаа байдлаар нь" хүргэгдэнэ. Сервер унах, өгөгдөл алдагдах, тасалдалд ABYSS хариуцлага хүлээхгүй. ABYSS нь Valve Corporation болон Steam-тэй албан ёсны харилцаагүй, бие даасан community юм.
Бид энэхүү нөхцөлийг хүссэн үедээ шинэчилж болно. Шинэчилсний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
Асуулт, гомдол байвал манай Discord сувгаар холбогдоно уу.